2014 он: Тэргүүн байр У.Ганбаяр, М.Буянбадрах. “Хүрээлэн төсөл”

Уртнасангийн ГАНБАЯР,

Мархаахүүгийн БУЯНБАДРАХ


Монголын гэрэл зургийн болон телевизийн сэтгүүл зүйн нэр хүндтэй, шилдэг төлөөлөгчдийн тоонд тэд зүй ёсоор багтдаг. У.Ганбаярын мэргэжлийн өндөр түвшинд авсан гэрэл зургууд, М.Буянбадрахын ямагт шинийг эрэлхийлсэн, чин сэтгэл зүтгэлээ зориулсан нэвтрүүлгүүдийг монголчууд сайн мэднэ.

Тэд хамтарч “Хүрээлэн”-Амьд ертөнцийн цувралаа эхлүүлж, 2014 оны нэгдүгээр сараас ийм нэртэй нэвтрүүлэг NTV, МҮОНТ, “Боловсрол суваг” телевизээр гарч эхэлсэн. Урьд нь хэний ч зориглоогүй урт аянд тэд биологич, оператор, сэтгүүлч нөхдийнхөө хамт гарч, өнгөрсөн хугацаанд 20.000 гаруй км зам туулан, монголынхоо дахин давтагдашгүй үзэсгэлэнт байгалийн болон монгол оронд нутагшин амьдардаг ан амьтан, араатан жигүүртний олон зуун зургийг дүрс, хальсанд мөнхөлсөн байна.

Монголынхоо онгон байгаль, зэрлэг амьтдын зургийг монголчууд өөрсдөө авч үлдэх гэсэн энэ оролдлого, хичээл зүтгэл нь тэдэнд Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох БАЛДОРЖ шагналыг авчирлаа.

Бүтээлийнг энд-ээс үзнэ үү