2013 он: Шилдэг арав Х.БҮРЭНТОГТОХ. “Үндэсний шуудан” сонин “Үндэсний энергетик”, “Их үргээлэг”

Хайнжамцын БҮРЭНТОГТОХ

“Үндэсний шуудан” сонин


 

 

 

ОХУ-ын Москвагийн Энергетикийн их сургууль, Монгол Улсын их сургууль төгссөн.

1990 оноос сэтгүүл зүйн гал тогоонд багтаж “Монголын залуучууд”, “Бодлын солбицол”, “Үнэн”, “Капитал”, “Монгол тамга” зэрэг сонин, Монголын радиод ажиллаж байсан.

Улс төр танин мэдэхүйн сэдэвт нийтлэлээр дагнан гаршсан. 2013 онд БАЛДОРЖ шагналын шалгаруулалтад “Үндэсний энергетик”, “Их үргээлгэ” нийтлэлээрээ нэр дэвшиж шилдгээр шалгарсан.

ҮНДЭСТНИЙ ЭНЕРГЕТИК

1. Сүүлийн 22 жилд Монгол оронд юу ч хийгдээгүй мэт зарим маань шагших юм. Тэр үед улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болжээ. 22 жилийн өмнө дизель түлш нүдний гэм болсон. Оросууд буцсан. Монголчууд суусан. Ийм үе байлаа. Ямартай ч Дундговь, Өмнөговь аймаг битүү харанхуй. Аймгийн даргаасаа авахуулаад ард Гомбоо хүртэл лаа бариад сууж байсан сан. Дулааны цахилгаан станцтай таван газраа эс тооцвол орон даяар иймэрхүү дүр зурагтай байлаа. Лааны гэрэл Монгол оронд цахилгаан гэрлийг орлон мандлаа. Энэ зурвас үед лааны бизнесмен ч төрлөө, бизнесвуумен ч төрлөө. Тэд маань Монголын хөдөө тал, орон нутгийн “гэрэл цахилгааныг” хариуцаж байв. Гэхдээ 60-70 жилийн өмнө хөдөөгийн айл өрх ил галтай тулга түшээд сууцгааж байсныг бодоход ч бас гайгүй ээ. Бас ч гэж зуух яндантайгаа, лаа шүдэнзтэйгээ байлаа. Уншигч Та санаж байгаа биз?! Би л лав сайн санаж байна.

Одоо бол улс орон даяараа төвлөрсөн гэрэл цахилгаанд холбогдоод илч гэрлийн их үү, бага уу гэж ярих хэмжээнд иржээ. 22 жилийн өмнө лаа барьдаг байсан Даланзадгад, ойр хавийнхаа таван сумын төвтэй нийлээд 7 мВт цахилгааны эрчим хүчийг чамлаад байгаа юм даа. Хаана хөгжил байна тэнд эрчим хүчний хэрэгцээ шууд пропорционалиар нэмэгдэнэ. Энэ бол аксиом. Аксиом ч гэж дээ энэ бол өнөө цагийн практик. Даланзадгадын дулааны цахилгаан станц 580 гаруй аж ахуйн нэгж, 5900 гаруй айл өрхийг хангадаг аж. Хөөрхийдөө Монгол Улс маань 1990-ээд оны сүүлчээр наашаа харсан болгонд “За,зү” гэдэг байлаа. Тийм ч учраас хэн зээл тусламж өгнө гэнэ үү, түүнийг алга тосон авдаг байж. Одоо бол зээлийг үр ашигтай ашиглах, зөв зүйлд зарцуулах гэсэн яриа хэл газар авах болжээ. Энэ бол хөгжлийн түлхүүр юм. Монголчууд бид өсөж байгаагийн шинж. Даланзадгадын станцын хувьд тухайн үедээ боловсон хүчний зовлон их. Үхрийн бөөр шиг олон улс орны тоног төхөөрөмжөөс бүтсэн. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг. Арай л Сейшелийн арлаас л юм авчраагүй болтой юм. Зуух, турбин, генератор гээд өөр өөр улс гүрнийх гэнэ. Хоёр жилийн өмнө энэ станц маань Өмнөговьчуудыг бажгадуулсан. Зогсох алдаад л, зогсох алдаад л. Хязгаарлаад л...Одоо хөөрхий хамаг л хүчээрээ мөлхүүлж байна. Нөөцөнд байх зуух үгүй явж байна. Нэг л гацаа гарвал эргэж харахад хэцүү байдалд байна. Энд байгаа хүмүүс хамаг л хүч чармайлтаараа явна. Тэдний буруу гэж юу байх вэ. Барьсан юмыг л байдгаар нь додомдож байна. Жил болгон 1.8 тэрбум төгрөгийн дотаци авдаг юм уу даа. Удахгүй энэ бүх зовлон улиг болох болтой юм. Энэ юуг харуулж байна гэвэл бид техник технологийн түвшинд арай өөрөөр бодож сэтгэх цаг ирснийг харуулж байна. Эрчим хүчний яамны нөхдүүд мэргэжлийн баг бүрэлдхүүн ажилуулах талаар арга хэмжээ авах талаараа амлаж, мэргэжлийн чанартай тодорхой үүрэг өгөв. Бид эрчим хүчний салбарыг шинэ нүдээр харах цаг болсныг салбарын сайд М.Сономпил онцлон хэлж байв. Үнэхээр шинэ нүдээр харах цаг ирлээ. Энэ салбарт алдагдал байвал бусад салбар ямар байх нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

2. Одоогоос 30 гаруй жилийн өмнө үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр БНХАУ-ын стартегийг тодорхойлсон байдаг. Хятадын шинэтгэлийн бодлогын уран барилгач Дэн Сяопин гуай: “ Стартегийн зорилт нь нэгд, хөдөө аж ахуй, хоёрт, эрчим хүч, зам харилцаа, гуравт боловсрол, шинэжлэх ухаан орно” гэсэн бөлгөө. Манайх ч гэсэн сүүлийн тав, зургаан жил тонгочуулсны хүчинд өөрийн гэсэн идэх гурилтай, заримдаа илүүчлэх ч болдог болжээ. Хоолондоо холих ногоотой, 50 гаруй сая малтай болсон. Монгол улс хөдөө аж ахуйн салбартаа 1990 оны уналтаасаа эргээд сэргэлт рүүгээ ирсэн. Дулааны цахилгаан станцын параметрүүдийг жигд барих хэрэгтэй байдаг шиг улс орны бүх салбарын хөгжлийн параметрийг нэгэн жигд барих хэрэгтэй. Дэн өвгөний стартегийн нэг дэхь зорилттой хүссэн хүсээгүй Монголчуудын үйлдэл давхацаж. Одоо үүнээ улам бэхжүүлэх нь чухал. Одоо эрчим хүчээ улс орныхоо хөгжлийн хэрэгцээтэй холбож зөв хөгжүүлэх үлдэж. Эрчим хүчний бүтээн байгуулалтыг нэгэн санаагаар хийвэл бэлэн болж байна. Зам харилцаа ч мөн адил. Харамсалтай нь одоогоор нарийн цариг, бүдүүн цариг гэдэг хэрүүлийн алимтай л зууралдах шатандаа явж байна. Дэн өвгөн бүтээн байгуулалтыг нэгэн санаагаар өрнүүлэхийг үргэлж сануулж байсан байдаг. Энэ л манайд дутагдаж байна. Үнэхээр бүтээн байгуулалтыг нэгэн санаагаар өрнүүлэхгүй бол бонд байгаад ч нэмэргүй. Боловсон хүчин байгаад ч бүтэхгүй.

3.Манай Монгол улс бол уужим дэлгэр газар нутагтай, хүн хүчний бололцоо муу орон билээ. Тэр дотроо мэдлэг чадвартай нь бас хэд билээ. Өнөөдөр бид эрчим хүч, зам харилцааны энэ төслүүдийг барьж байгуулахад үйлдвэрлэгч хүчнийхээ бололцоог нэн түрүүнд зөв тооцох цаг нь иржээ. Тухайн төсөлдөө нүүр бардам тохирсон мэргэжилтнүүд байх ёстой юм. Өрлөгчин, барилгачин, замчин, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч гээд зуун мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Зургаадай таяг тулсан юм шиг туршлага, мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй. Дэлхийн банкны төлөөлөгч Корали Геверс: “Стандартын өндөр түвшинд хүрсэн гадны барилгын сайн компаниудтай түншийн харилцаа тогтоож гэрээ байгуулах хэрэгтэй” гэж дүгнэсэн.Бид өөрсдийнхөө суурь хүчин чадлаар явбал талаар нэг хөглөрсөн, дуусах дуусахгүй нь үл мэдэгдэх дутуу баахан объекттэй цаг хугацааг үдэх вий. Хүн үгүй бол проблем үгүй гэж балар үед ярьж байв. Өнөөдөр бол хүн үгүй бол хөгжил үгүй. Иймд стандартын түвшинд хүрсэн гадаад дотоодын түмэн юмыг дуудах, уралдуулах шаардлага гарна. Үүнийг зохион байгуулж чадаж гэмээн хөгжилд хүрнэ. Хөгжил тэгж амархан ирэхгүй. Цээжний бангаар хэзээ ч ирэхгүй. Дэлхийн 200 гаруй орны 70 гаруй хувь нь “уучлаарай л” гэсэн нөхдүүд байгаа шүү дээ.

Аливаа хөгжилд цаг тохиолыг олж сонгох нь хамгийн чухал асуудал. Өмнөговь бол хөгжлийн цөм болж байна. Ийм өргөн уудам орны нэг хэсэгт, нэг хэсэг хүмүүс хөгжлийг авч яваад яваандаа бусдыгаа чирч явах хувь заяа л бидэнд бий. Өөрөөр хэлбэл яваандаа тэргүүлэн хөгжиж байгаа нутаг орон хоцрогдсон нутаг орондоо өөрийн хөгжлийг авчирч дагуулж явах нь хууль болой. Үүнээс өөр арга бидэнд үгүй. Энэ тархай бутархай нутаг орныг зэрэг хөгжүүлнэ гэвэл бидний хүн хүчний бололцоо ч хүрэхгүй, хөрөнгө мөнгөний чадал ч дийлэхгүй. Тиймээс ч УИХ-ын гишүүн,Эрчим хүчний сайд М. Сономпил, УИХ-ын гишүүн Ц. Оюунбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа нарын ярианы сэдэв ердөө энэ “орбит”-д л эргэлдэж байв. Үнэхээр Монголын хөгжлийг чирж явах эхний локомотив нь энд байна гэж ойлголоо. Энд цахилгаан дулааны эрчим хүчийг өгье. Төмөр зам болон бусад зам харилцааг хөгжүүлье. Одоо гэхэд хэн ч хэлээгүй байхад шахуу Цогтцэций гэдэг сум бусад аймгийн төвөөс ч том болчихсон байна. Хотын зарим дүүргээс ч том болжээ. Мөнгө эргэлдэж байна. Үйлдвэр, үйлчилгээ хүчээ авах шинжтэй. Цаашдаа зөв явбал хотын нүүрийг олжээ. 7МВт голдог Даланзадгад ч томрох тохижих замдаа аль эрт орсон байна. Энэ бол хэнээс ч хамааралгүй процесс юм. Жам ёсны гэх юм уу даа.

4. Бид үнэхээр Монгол орны хөгжлийг бодож байгаа юм бол хэн нь баяжчих болоо гэдгийг бодох эртдэнэ. Хэн нь хийж чадах болоо гэдгийг л бодох цаг иржээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тавдугаар эх үүсвэрээ бариач ээ гэж банга донго хоёр хүртээх болгондоо хэлдэг нь амин чухал үг гэдэг нь алхам бүрт мэдэгдэнэ. Үнэхээр одоогийн байдал ямар байна вэ. Монгол орон нийтдээ 800 МВт орчим цахилгаан энэ хэдэн станцаасаа гаргаж байна. М. Сономпил:“1000 МВт-аас доошхи цахилгаан станц бага хүчин чадалтайд тооцогдоно” гэж инженерүүдийн зориг цөсийг хөөргөж байв. Дулааны цахилгаан станцын хүчин чадал ийм байж л тэр том бүтээн байгуулалтыг барьж авдаг байна. Дэлхийн ДЦС-ын 70 гаруй хувь нь ийм байгаа. Монголын хувьд 400, 500 Мвт гэж яриад байгаа нь бидний хүч бололцооны л асуудал. Эрчим хүчний сайд М.Сономпилийн ирээдүйн төсөөллөөр ойрын 10 жилд 2000 МВт хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээ гарах нь. Тэр цагт дотоодоо цахилгаанаар бүрэн хангана.Одоогоор ОХУ-аас гэхэд 170-ыг авч байна. Цаашилбал 250 МВт болох ч болзошгүй байдалд байна. Сономпилийн ойрын мөрөөдөл бол Монголчууд гадагшаа өдөр шөнөгүй нүүрсээ зөөж байхын оронд ойрын ирээдүйд дотоодын хэрэгцээгээ хангаад гадагш нь эрчим хүч гаргах. Энэ чинь л өнөө нэмүү өртөг шингээсэн бүтээгдхүүнээ экспортолж байгаа биш үү. Бид нэмүү өртөг шингээсэн оймс, гутал бүтээгээд Хятад руу гаргадаг ёстой “холоо хэвтэнэ”. Бидний нэмүү өртөг шингээсэн ирээдүйн стратегийн бүтээгдэхүүн бол Сономпилийн хэлж буй электроэнерги юм биш үү. Олон юм хөөцөлдөх нь зөв ч биднээс Оросууд малын махыг маань хүртэл зовоож байж авч байна шүү дээ. Япончууд Давст уулын “Жамц” давсыг 50 граммаар нь ууталж авах л байх. Иймд бид тавдугаар эх үүсвэр, зургаадугаар эх үүсвэр, долоодугаар эх үүсвэр гээд ойрын арван жилд зөвхөн цахилгаан станц л бариад байх хэрэг болох нь ээ. Урд хөршид маань цахилгаан хэрэгтэй. Гэтэл Хятад улс өнөөдөр эрчим хүчний дутагдалд байдаг ч манайх тэднийхээс одоогоор 60 орчим, зарим эх сурвалжийн хэлж буйгаар 90 МВт цахилгаан эрчим хүч авч байна. Цаашдаа энэ нь 300-400 МВт болох ч хандлага бий. Энэ бол Хятад улсын хувьд юучив дээ шүү дээ. Бид электроэнергийн хувьд хэр зэрэг найдвартай, хүчирхэг түнш болж чадахаас Сономпил сайдын мөрөөдөл хамаарна. Хэрвээ түүний мөрөөдөл 10, магадгүй 20 жилийн дараа биелж гэмээ нь Монголчууд жинхэнэ утгаараа хэппи амьдарч болох юм. Тэгэхдээ ганц электроэнерги, уул уурайд дулдуйдах биш бүх салбарт энэ түвшинээ барих ёстой л доо. Одоогоор Оюутолгойгоос гадна Тавантолгойд 100 МВт хүлээгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ буй. Энэ бүс нутагт өөр ч эрчим хүчний шинэ хэрэглээ гарч ирэх том магадлал байгаа. Хэрэв бид гадны цахилгаан эрчим хүчээр энэ бүх төслүүдээ хөдөлгөх юм бол ирээдүйдээ хичнээн тэрбум долларыг гадагш нь урсгахыг одоогоор тооцоход ч бэрх юм. Монгол Улсад Бонд гэж Жеймс Бондоос ч (агент 007) илүү арга учрыг нь олоход хэцүү юм гарч ирлээ. Эргүүлээд өгчихье гэхээр хүү нь явчихсан байдаг. Эдэлгээнд оруулъя гэхээр дав дээр ашгаа өгчих амь тэмцсэн төслүүд байдаггүй. Өнөөдөр ачаад буулгалаа. Маргааш мөнгийг нь авлаа. Нэг иймэрхүү юм байдаггүй. Үүнийг нээх нь Засгийн газрын ур ухаан, ажил хэрэгч байдлаас хамаарах нь. Бид чинь төмрийн хүдэр ч гаргаж байна. Хүдрийн засаа ч гаргадаг л гэсэн. Уг нь учраа олмоор юм.

5.Хэдхэн хоногийн өмнө тав зургаан жийп машин газар дээрх Гагарин шиг хурдалж өмнийг зорьсон юм. Энэ дотор 20-иод инженер техникийн өөртөө итгэлтэй нөхөд явна. Ганц хоёр мань мэтийн ядарсан сурвалжлагч дайгдана. Ийм хурдтай явахад өмнийн говь руу чиглэсэн 220кВ-ын цахилгаан дамжуулах шугамын тулгуурууд нисэх гэж байгаа хөх тогруу шиг нүднээ тусна. Тэд цувсаар... Энгийн үгээр бол эрээлжлэн өнгөрөх өндөр хүчдлийн шугамууд шүү дээ. Ийм 398 км шугамыг Монгол инженерүүд өөрсдийн гараар барьжээ. Ийм юмыг Монголчууд барьж сурсаар удсан шүү дээ. Хуучин цагт бол Орос ах нар гэдэг байлаа, түүнээс өмнө Хятад ахан дүүс гэдэг байлаа. Яг нарийндаа Улаанбаатараас Оюутолгой хүртэл 220 кВ-ын 640 км шугам. Ийм шугамыг Мандалговьд авчирсан байна. Тэгээд Тавантолгой цааш нь Оюутолгой хүргэжээ. Энэ сайхан мэдээний амьд гэрч болохоор нэг машинд яваа Эрчим хүчний диспетчерийн төвийн дарга Н.Төвшинтөгс, албаны дарга Б.Төрбат, инженер Х. Гантөмөр, жолооч Г.Төмөрбаатар, миний бие ямар баяр жаргалтай явав аа. Монгол хүн бүр Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн амжилт болгонд баярладаг байна. Бид хэдийгээр нас зүс өөр, мэдлэг мэдрэмж ялгаатай боловч Монгол орны ололт амжилт бүрт нэгдэн баярлаж чадахыг харлаа. Энэ бүтээн байгуулалтыг гардан зохион байгуулсан хамт олон ч хийсэн бүтээснээсээ кайф авч байгаа нь илт. Энэ бүх бүтээн байгуулалтын нээлтийн ажилгаанд оролцсон сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар ч үлэмж догдолж байв. Салбарын сайдын хувьд эрчим хүч хаа хүрч байна тэнд баяр баясгалан байх нь мэдээж. Гэхдээ Со сайдын хувьд Өмнөговь аймгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдэг том фактор байлаа. Тэнд 1988-1990 онд цэргийн дарга байжээ. Танихгүй мэдэхгүй хүн ч ховор болтой юм. “Со сайд аа!” гэж хүндэтгэх нь ч таарах юм. “Сономпил хүү, сайн уу?” гэх нь ч таарах юм.Бүр том фактор нь Өмнөговь аймаг бол эхнэрийнх нь нутаг. Хадам аав, ээжээ ч тэр дурсахаа мартсангүй. Ц.Оюунбаатар гишүүний хувьд Өмнөговь бол төрж өссөн нутаг нь. Тиймээс ч тэрбээр “Тэмээн поло” гэгчийг монголд хөгжүүлсэн хүн. Манлай сум төвийн эрчим хүчинд холбогджээ. Сумын Засаг дарга Р. Бурмаа ч нутгийн ард түмэн нь цахилгаантай болсонд хөл нь газар хүрэхгүй байв. Өмнөговь аймгийн Засаг дарга Д. Бадраа ирэх тав, зургаан сараас эхлээд эрчим хүчний талын зовлонгүй болох нь. Цээж нь амрах нь. И.Гёте : “Хувийн ашиг сонирхол албаны ашиг сонирхолтой давхцаж байх шиг сайхан юм байхгүй” гэсэн байдаг. Энэ дөрвөн хүний хувьд улс орны ололт хөгжлийн баяр хувийнх нь баяр баясгалантай давхцаж чадаж байгаа нь юутай баяр баясгалан билээ.

Монголчууд юм хийж сурчээ. “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа Худаг дахь коксжих нүүрсний ордыг түшиглэж “М-Си-Эс Интернэйшнл ХХК 18 Мвт-ын Цахилгаан Станц бариад 2011 оны есдүгээр сард ашиглалтанд оруулсан юм байна. Уг станц нь уурхай болон бусад дэд бүтцийн төслүүдийг эрчим хүчээр хангах төдийгүй Цогтцэций сумыг цахилгаанаар хангаж байна. Монголчуудын анхны бие дааж бүтээсэн станц гэнэ. 80 гаруй компани, 1500 орчим инженер техникийн ажиллагсад энэхүү гайхамшгийг бүтээжээ. М.Сономпил сайд: “Та нар тэр утааг нь хараа. Ийм л техник, технологи хэрэгтэй байгаа юм даа” гэлээ. Үнэхээр утаа гэх юм алга шахуу. Худалч хүнд бол хүн дээшээ хараад амьсгалж байгаа юм шиг. Уур гаргаж байгаа градирни ч гэмээр юм уу. Нэг л тийм намуухан. Одоо чинь айлын гэрийн утаа ч аймшигтай болсон цагт санаа алдмаар сайхан байлаа. Германы ч юм уу, Австрийн ч юм уу станцын дэргэд зогсож байгаа юм шиг. Хэн хийх нь хамаагүй хийж чаддаг нь хийх цаг иржээ. 18 Мвт бага л даа. Гэхдээ 18-ыг хийж байгаа юм чинь 180-ыг туучихна шүү дээ. 1000 МВт-ыг ч хийнэ. Зарчим бол нэг л шүү дээ. Монгол хүн. Гагцхүү шаардагдах хүн хүч, хөрөнгө мөнгөний л ялгаа бий шүү дээ.Бидэнд уран ч байна. Нүүрс ч байна. Станц л цөөдөөд байна. Дэлхийн бүх дулааны эрчим хүчний 27 хувийг нүүрснээс гаргадаг. Польш, Өмнөд Африкийн БНУ, Монгол гурав бол 100 хувь нүүрснээс гаргаж байгаа юм биш үү?! Овоо хөгжилтэй хоёр оронтой зэрэгцээд тууж байгаа юм. Хятад, Австрали, Мексик ч ихэнх энергиэ нүүрснээс л гаргаж байна. Сайн станц бариад сайхан амьдрах саруул ирээдүй харагдана. Даланзадгадын станц бол бидний сургамж. Сурагамжгүй хөгжил гэж байхгүй. Харин сургамж хэтэрвэл дампуурал болно. Ер нь эрчим хүч дотацитай байна гэдэг улс орон хөгжихөд маш хэцүү. Яагаад гэвэл энергетикэд дотаци байна гэдэг бүх газар дотаци байна гэсэн үг. Одоо шилжилтийн эмзэг үе өнгөрч байна. Энэ асуудлыг шийдэх цаг. Энэ нь хөгжих үү, эс хөгжих үү гэдэгтэй үлгэр нэг юм. Ийм байхад хэчнээн ухаантай мэргэн хүн энэ салбарыг удирдаад ч хэцүү. Удирдагчаас их юм шалтгаалах боловч хэрэглэгч түмнээс хамгийн их юм шалтгаална. Эцэст нь хөгжих гээд байна уу, хөглөрөх гээд байна уу гэдэг Монголчуудын цул хүчин болж чадах эсэхээс ихэд хамаарна. Тэгээд л нам анги яриад л бие биенээ мяалаад л байвал “конец”. Ёстой өнөө Ц.Нямдоржийн хэлдгээр, хойд талаас шатахууны үнэ нэмэгдээд, урд талаас нүүрсний зам хаагдаад дашийн шог болно. Тэр цагт морио гуядаад, хонио хариулах л үлдэнэ дээ. Үгүй, нэг бодлын бөхөө барилдуулаад, морио уралдуулаад, дурдангийн тасархай олдвол толгойгоо ороогоод, хошуу хоргой олдвол дээлээ эмжээд санаа амар, сэтгэл тэнүүн сайхан ч юм уу?! Нөгөө талаасаа...харах юм бол?!

Тэгэхдээ бид урагшилсан дээр биз дээ, эцэстээ.


ИХ ҮРГЭЭЛГЭ

1.Ерөнхийлөгчийн сонгууль дөхлөө. Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчид Ардын нам ч ялгалгүй, Ардчилсан нам ч ялгалгүй ёстой нөгөө хоёулаа миний хүү. МАХН нь ч тэр, ИЗН нь ч энэ бас л хоёулаа миний хүү. Эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн “Хоёулаа миний хүү” өгүүллэгийн санаа лугаа адил юм л даа.

Харамсалтай нь “хоёулаа миний хүү” хэллэгт МАН орж чаддаггүй. МАХН яадаг бол?! МҮАН бас яадаг бол?! Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Их баривчилгаа” гэхэд хаашаа юм. “Их үргээлгэ” бол явж байна аа. Улс төрийн байгууллагаас хувь хүн хүртэл их үргээлгэ газар авлаа. “Ардын намыг устгая” л гэнэ. Зарим нь булшилъя л гэнэ. Устгах булшлах хоёрын хооронд ямар ялгаа байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ л ийм яриа газар авлаа. Капиталын нийгэмд капиталын утга учир ч олдохоо болилоо. Лениний музейг нь булаая л гэнэ. МАН-ын вэб сайтыг хаах шийдвэр гарлаа гэнэ. МАН- ыг улс төрөөс арчих л гэнэ. Ард түмний санал санаачлагагүйгээр яаж төрөөс арчих юм бэ. Аливаа намыг бүх нийтийн санал хураалтын дүнгээр л улс төрөөс арчиж болно. Хэрэв тухайн нам нэг ч санал авахгүй бол л улс төрөөс арчигдах байх. Аандаа шүү дээ, түүнээс механикаар бус. Байр байшингаа галдан шатаалгасан нам Монголд цорын ганц байдаг. Тэр нь Монголын анхны улс төрийн хүчин МАН. Уг нь жил гаруйхны өмнө энэ элдвээр аашилж авирлаж байгаа хүмүүс ийм байгаагүй л юм даа. Ард түмний ой санамж ядаж нэг жилийн настай байлгүй.

Парламентын төвшинд ч Ардын намынхан эдлэх ёстой эрхээ булаалгаж зовов. Одоо ч бүрэн дүүрэн эрхгүй байна. Сөрөг хүчнийг сөхөртөл нь дарж байна. Гэвч сөрөг хүчний гол түшиг ард түмэн. Бас Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч. Түүний хамгийн том үүргийг Үндсэн хуулиндаа ингэж заажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Гэтэл өнөөдрийг болтол ард түмний 40 хувийн саналыг авсан МАН-ын талаар тойвтой үг, тоймтой санаа бодлоо Ерөнхийлөгч илэрхийлсэнгүй. Ард түмэн гурван сармагчин биш. Би дуулаагүй, би хараагүй, би хэлээгүй гээд сууж байдаг гурван сармагчин биш. Би хэлгүй, дүлий, нүдгүй гурав биш шүү дээ. Хэлтэй, сонсголтой, хараатай. Уг нь үүнийгээ сонгуулийн үеэр л соргогоор нотлох ёстой юм.

Парламент дахь цорын ганц сөрөг хүчин Ардын нам. Засгийн газрын эсрэг цорын ганц хүчтэй хянах механизм бол сөрөг хүчин. Эднийг байхгүй болгоод өрсөлдөгчгүй болбол өнөө ардчилал чинь автоматаар алга болно шүү дээ. Б.Жаргалсайхан: “Ер нь АН луйварчдын нам болох МАН-ыг дарж авсан нь зөв. Гэхдээ одоо санал тоолох машинаар луйвар хийхээ зогсоо” гэж саяхан намуудын уулзалт дээр хатуу анхаарууллаа. Үнэхээр санал тоолох хар машинд үл итгэх үзэл нийгэмд суурьшиж байна. Яагаад гэвэл өнгөрсөн сонгуулийн дүнгийн хяналтын тооллогыг эрх баригчид хийлгэхгүй байна. Хар машин үнэн тоолдог юм бол намууд болоод ард түмний төлөөллийг оролцуулаад сөрөг хүчний хүссэн дурын тойрог дээр гараар тооллого хийж болдоггүй юм уу?! Программ хангамжийн аюулгүй байдалд эргэлзээд байгаа юм уу? Хар машины гацдаг барьдагт эргэлзээд байгаа юм уу? Хэрэв эхнийхэд нь маапаан байвал энэ бол Төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэрэг. Энэ бол юун Уотергейтын хэрэг. Уотергейтийн хэрэг үүний дэргэд “мальчик”-дана даа. Тэр нь сөрөг намынхаа штабад чагнах хэрэгсэл тавьж, зарим баримт бичгийн зураг хөргийг авсан л төдий хэрэг. Түүнээс төрийн эрхийг хулгайлаагүй. Иймд эргэлзээг тайлахын тулд цорын ганц сөрөг хүчин хөндлөнгийн экспертэд ч хандаж болно. Сөрөг хүчин юун төлөө гишүүн нь билээ. Социнтернээс ч зөвлөмж тусламж авч болно. Барак Обомад ч хандаж болно. Бүр НҮБ-д ч хандаж болно. Арай л сар, нар луу л хандаж болохгүй байх. Нэгэнт хүчирхийлэлд автсан цорын ганц улс төрийн хүчин бололцоотой бүхнээ хийх хэрэгтэй. Энэ нь тэдний эрх. Хэнд ч хардах, эргэлзэх эрх бий. Тэр чинь л ардчилал шүү дээ. Яагаад энэ тал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэл бодлоо илэрхийлэхгүй байна вэ?! Яагаад энэ талцал эргэлзээг тайлахын тулд хүчин чармайлт гаргахгүй байна вэ?! Тун саяхан 1990-ээд онд Э. Бат-Үүлийн дараахан Ардчилсан нам дарга хийж байсан, Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, эдүгээ МҮАН-ын дарга М. Энхсайхан: “XX зууны Монголын түүхэнд олон гэгээлэг үйл явдал болсны нэг нь Монголд Улс төрийн нам байгуулагдсан явдал юм. Энэ өдрийг хожмоо Эх орончдын өдөр гэх болсон. Энэ өдөр бол улс төрийн бүх намд хамаатай, тэмдэглэлт өдөр яахын аргагүй мөн. Улс төрийн нам байгуулагдана гэдэг бол төр зохион байгуулалтын хувьд эрэмбэ ахисан том үйл явдал байлаа. Өнөөдрийн олон намын тогтолцоо тэр үеэс л эх үүсвэртэй гэж үзэх хэрэгтэй юм... Цаашдаа бүх намууд хамтарч тэмдэглэдэг болох байх гэж бодож байна” гэж ярилцлагадаа дурьджээ. Үл тэвчих үзэл, үгүйсгэл, туйлшралын туйл болсон Монголын өнөөгийн нийгэмд ийм үг содон сонсогдож байна.

2.Шоронд хүмүүс ороод л байна. Дөрөв хүрэхгүй жилийн өмнө Ерөнхийлөгч байсан хүн торны цаана сууж л байна. Аймгийн дарга нар ч ял эдлэв. Агентлаг, яам тусгай газрын нөхдүүд ч “нэг худагт” орж гарсаар л байна. Буруу юм хийсэн хүн гэм буруугаа хүлээх нь хууль шүүхийн өмнө тэгш эрхийг хангаж байгаа хэлбэр мөн. Гэвч сүүлийн 23 жилд аж ахуй эрхэлсэн, алба тушаал хашсан улсуудаас ухаад байвал хүн бүрээс ямар нэг юм гарах нь баттай магадлалтай. Яагаад гэвэл энэ 23 жилд төр засаг байтугай хувь хүмүүс хяналт контролио алдсан байлаа. Алдаа гаргасан хүмүүсийн ихэнх нь нийгэм эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн золиосууд юм. Энэ хямрал дан ганц Монгол улсад ч биш бүх постсоциалист орнуудад гарч байсан алдаа завхрал юм. Харин ч манайд хүн алж хүрээ талсан нь бараг үгүй байх. Гэхдээ л хүн болгонд давагдашгүй хүчин зүйлийн бэрхшээл тохиолдсон байх их том магадлалтай. Намайг худлаа хэлж байна гэвэл Ардын нам, Ардчилсан нам, Иргэний зориг, МАХН-ын гишүүн гэлтгүй, Ерөнхийлөгч, Ердийн наймаачин гэлтгүй хүн бүр өөр лүүгээ шагайгаад үз дээ. Та бүхэнд ямар нэг юм бодогдож байгаа биз?! Их бага нь гэлтгүй нэг л юм бодогдоно. Хэрэв ээ бодогдохгүй байгаа бол Та худлаа амьдраад сурчээ. Таны ямар нэг алдаа дутагдал гаргасан нь улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн золиос болгосон таньж мэдэхгүй он цаг үед байсан болохоос Танд ихэнх буруу нь байгаагүй юм. Иймд өнөөгийн Ерөнхийлөгч ямар нэг байдлаар хэсэгчилсэн байна уу, өөр ямар хэлбэр байдаг юм уу ард түмэндээ амнисти зарлах хэрэгтэй. Шудрага ёс байж болно. Гэхдээ шударга ёсыг тогтоох гээд айдас хүйдэс их үргээлгэ байж болохгүй. 1937 онд ч гадны хүчинд автаж Монголын төр “шударга ёсны төлөө” “ардын дайсан” “хорлон сүйтгэгч” нарыг олныг устгасан даа. Өнөөдөр ч бид элдэв гадаад улсын нэр хаяг их ярьдаг байх аа. Ер нь постсоциалист онуудад ч гэсэн Ю.Тимошенко, М.Ходорковский гээд мянга түмэн хүмүүс шилжилтийн үеийн золиос болж байна. Тэд тухайн цагт шоронд орохоо мэдсэн бол үйлдэл хийх байсан уу?! Манай Монголд өглөө болгон шахуу л эрүүд татагдах хүмүүсийн нэрс гарах юм. Ц.Анандбазарыг хорилоо л гэсэн. Сонгууль болох хугацаа дуусахад суллаад л тавьсан. Одоо нэрийг нь санахгүй олон дарга цэргийг хашиж хорьсон. Эдүгээ Ч.Хүрэлбаатарыг татна л гэнэ. Б.Чойжилсүрэн ингэнэ л гэнэ. Ийм бүртгэл үргэлжилнэ. С. Чинзориг, Д.Хаянхярваа, О.Содбилэг... үргэлжилнэ л гэнэ. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр хэрэгт холбогдож байгаа хүмүүс МАН- ын эсвэл, МАН-ын угшилтай байгаа нь их содон байна. Манай сонгуулийн хууль хүнийг хэрэгт хийх хууль болжээ. Хэн нэгэн нэр дэвшигчийн нэрийг бариад л нэг баадуутай нөхөр тэр надад ийм юм өгсөн гэхэд л болоо?! Хэн нэгний эсрэг шүүхийн шийдвэр гарвал дараагийн хүн УИХ-ын гишүүн болж байна. Энэ бол урд байгаа хүнээ цааш нь харуулах л тогтолцоо байна шүү дээ. Иймд тухайн тойрог дээр сонгууль хүчингүй болбол дахин сонгууль явуулах нь л шударги ёсонд дөхөж очно. Тэгэхгүй бол шүүх эрх мэдэлд дулдуйдсан сонгуулийн систем болох нь. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж энд бас байр сууриа илэрхийлэх нь зайлшгүй чухал юм. Энэ бүгдэд байр сууриа илэрхийлэхгүй дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшвэл учир дутагдалтай л үнэлэгдэх болно.

3.Засгийн газрын алдаа болгон ард түмнийг үргээдэг. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг тодотголтой. Үнэхээр Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж маань ард түмнээ алагчилдаггүй хүн бол одоо Ардын намаас нэг дэвшээд үзээч. Тэгвэл яг ард түмний Ерөнхийлөгч болно доо. Энэ вариант шүү. Дуу жингүй гарна шүү. Ардчилсан Ерөнхийлөгч байсан бол Ардын Ерөнхийлөгч болчих. (Уншигч Та битгий инээгээд бай л даа. Би бодсоноо үнэнээс нь хэлж байна) Яадаг юм, Ардын намаас УИХ-д гарсан Ардчилсан намыг 22 жил тас дайрч шүүмжилж байсан Д. Арвин хүртэл Ардчилсан намд орчихоод тууж л байна шүү дээ. Арвиныг орхиё. Манайд ийм практик бий шүү дээ. П. Очирбат гуай, 1990-1993 онд МАН-аас дэвшсэн Ерөнхийлөгч байсан. 1993-1997 онд Социалдемократ намаас дэвшсэн Ерөнхийлөгч байсан. Энэ нь цаад утгаараа өнөөгийн АН, МҮАН-ын бүтэцтэй нэг блок болж хамтарсан хэрэг. Ингэж л П.Очирбат гуай бараг бүх ард түмний Ерөнхийлөгч болж үлдэж чадсан монгол эр хүн дээ. За, энэ бол санамж юм. Гурав дахь хэсэг яагаад Засгийн газрын алдаа Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг сонгогчдоос холдуулах үргээлгэ болоод байгааг сануулах үүднээс ингэж эхэллээ. Өнөөдөр халагдсан, хавчигдсан төрийн албан хаагчид, түүний ар гэр, үр хүүхэд, амраг садан, танил найз Ц. Элбэгдоржийн эсрэг саналын эзэд болох маш том магадлал үүсч байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ноён Ч.Сайханбилэг их муу ажиллаж байна. Яагаад гэвэл Ерөнхий сайдаа хууль зөрчигч болгож чадлаа. Ардын нам ялалт байгуулсан Аймгийн Засаг дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилуулж Ерөнхий сайдаа хууль зөрчигч болгож нэг үзэв. ТЕГ-ын дэд даргаар болзол хангахгүй Д. Ариунсан гэдэг татварын газар л тохирох хүнийг томилуулж Ерөнхий сайдаа Үндсэн хуулийн өмнө дахин бүдрүүлэв. Энэ мэтчилэн хууль бусаар төрийн албан хаагчидтай харьцах, төрийн албаны ач холбогдлыг алга болгох нь ард түмний дийлэнх хэсгийн дунд их үргээлгийг хийж байна. Энэ их үргээлгэ 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг шороо болон босох магадлал өндөр байна. Өнөөдөр мэргэшсэн албан хаагчдын хувь заяаг төөрүүлэхгүй байх нь Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Засаг дарга нарын үндсэн үүрэг. МАН ялсан дөрвөн дүүрэг байна аа. Гэтэл тэр дөрвөн дүүргийн Засаг дарга нар МАН-аас биш байна. МАН-ынхан тийм их албан тушаалд дургүйдээ Засаг даргаа өгөв гэж дээ. Хэнд ч ойлгомжтой эд. Тэнд хүчирхийлэл, далайлт, урвалт зэрэг зэрэг л үйлчилсэн байх. Ингээд байвал яах юм бэ гэдэг шиг ард түмний хүсэл эрмэлзлэл мөхөж байна. Ингэтэл сөрөг хүчнээ хүндлэхгүй байна гэхээр бид хэддүгээр зуунд явж байна вэ гэсэн асуулт эрхгүй ургаж ирэх юм?

Канадын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч асан, олон улсын зөвлөх, хатагтай Мариа Баррадос саяхан Монгол Улсад айлчлаад: “Канадад төрийн албан хаагчийг халдаг явдал 100 жилийн өмнө л байсан” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлээд явсан. Тэгэхээр манай ардчилагчид чинь 100 жилээр хоцорч яваа юм биш үү. Тэгвэл 1913 оны үеийн Ардчиллын Ерөнхийлөгчийг сонгоно гэвэл сонгогч бид нэлээн зориг гаргах л хэрэг гарч дээ. Ажлаас халагдсан улс ч зав зай ихтэй байдаг даа. Тэр завтай улс их үргээлгийн эсрэг их үргээлгэ хийгээд Ардчилсан Ерөнхийлөгчийг минь баллах вий дээ.

4.Юм болгон шүүх прокурор болоод ч байх шиг. Авилгалчид гээд нийлэг нэр яваад ч байх шиг. Буу замаг л тачигнаагүй байна. Айдас хүйдэс бол байна. Их үргээлгэ сунжрахгүй байх аа. Яагаад гэвэл бид 1913 он