Долоо дахь удаагийн эхний шатны шалгаруулалт дүнгээ гаргав

Монголын сэтгүүл зүйн хамгийн том шагнал болох Ц.Балдоржийн нэрэмжит БАЛДОРЖ шагналын эзэн тодруулах долоо дахь удаагийн шалгаруулалтын эхний шатны дүнг шинэ оны босгон дээр гаргав. Энэхүү нэр хүндтэй шагналын зургаа дахь удаагийн эзнээр “Хүрээлэн амьд ертөнц” төслийг хэрэгжүүлэгч, гэрэл зургийн сэтгүүлч У.Ганбаяр, сэтгүүлч М.Буянбадрах нарыг тодруулсан өнгөрсөн оны есдүгээр сараас хойших энэхүү шалгаруулалтад өдөр тутмын сонин, сэтгүүл, телевиз, радиогийн 30 шахам сэтгүүлч чансаагаа сорихоор 50 гаруй бүтээлээ ирүүлсэн байна. Хэвлэл мэдээлэл, нийгэм соёлын зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн багийн шалгаруулсан шилдэг 10 бүтээлийг зохиогчийнх нь нэрийн цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж байна.

Дараагийн шилдэг арван бүтээлийг санал авсан дарааллаар нь танилцуулъя.

1. Г.Цолмон. “Өнөөдөр” -Хилээр гаргахыг хориглосон дэрэвгэр жиргэрүүг хятадууд үнэ цохин авч байна

2. Х.Уянга. “Засгийн газрын мэдээ” -Нөхөрлөлийн үнэмлэхтэй андууд

3. У.Бямбаням. “Гэрэг” сэтгүүл -Голомт сахих горьдлого

4. А.Амармэнд. “Гэрэг” -Одоо=Ирээдүй дэх Өнгөрсөн

5. Ч.Үл-Олдох. “Зууны мэдээ” -“ШУА-д ардчилал хэрэгтэй” цуврал нийтлэл

6. О.Содномпил “Үндэсний мэдээ” -Любимов

7. Б.Баярсайхан. МҮОНР -“Амьдрал” цуврал жүжиг

8. ТВ9 телевизийн мэдээллийн алба -“Хасах градус” цуврал нэвтрүүлэг

9. М.Амарбаяр. ТВ5 телевиз -“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудал” цуврал нэвтрүүлэг

10. М.Уянга. “Өглөөний шуудан” “Эрэлт ихтэй өдөр өнжүүлэхэд эрх зүйн орчин алга” цуврал нийтлэл

Энэ удаагийн шалгаруулалтад өдөр тутмын сонины сэтгүүлчдийн шилдэг нийтлэлийн зэрэгцээ радиогийн цуврал жүжиг, эрдэмтэн Д.Өлзийбаатарын “Монголчууд цахим түүх” радиогийн цуврал лекц зэрэг сонирхолтой олон бүтээл ирэв. Мөн “Open door”, “Гэрэг” зэрэг шинэ тутам сонин, сэтгүүлийн сэтгүүлч, уран бүтээлчид идэвхтэй оролцлоо.

Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, редакц толгойлдог, аль нэг редакцад ажилладаг хүмүүсээс биш бусад салбарын, олны танил, нэр хүндтэй эрхмүүдийн нэг болох ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа нарыг оруулсан байна.

Орос, англи хэлтэй энэ эмэгтэй физик химич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. 1996-1997 онд “Нохой орон”, “Жинхэнэ эр мах иддэг” зэрэг киноны гүйцэтгэх продюсер, 1997-2000 онд Нээлттэй нийгэм хүрээлэнд соёл урлагийн хөтөлбөр зохицуулагчаар ажиллаж байгаад 2000 онд Соёл урлагийн хөтөлбөрийн захирлаар дэвшсэн байна. 2002 онд Монголын урлагийн зөвлөлийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа юм.

Түүхч, түүхийн багш мэргэжилтэй энэ эрхэм 1999 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Улаанбаатар” их сургуульд багш, 2004 оноос МУИС-д багш, 2006 оноос ХҮДС-д дэд захирал, 2008 оноос МУИС-ийн Нийгмийн ухааны сургуульд салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2008, 2011 онд Кембрижийн их сургуульд, 2012-2013 онд Осакагийн Үндэсний угсаатны музейд, 2014 онд Японы Тохоку их сургуульд уригдан ажиллаж байв.